Онцлох мэдээ — 08 September 2020
Ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс самар түүж болно
Түгээх

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хуш модны самар бэлтгэх, ашиглах хугацааг энэ сарын 10-аас эхлүүлэх тухай тушаал гаргажээ. Тухайн жилийнхээ цаг уур, орчин, ус чийгээс хамаараад хушны самрын ургах хугацаа харилцан адилгүй байдаг ажээ. Энэ жилийн хувьд цаг агаар тааламжтай байсан учраас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц энэ сарын 10 орчимд гүйцэнэ гэж тогтоожээ. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд энэ сарын 10-аас ирэх гуравдугаар сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болох юм байна. Гэхдээ зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглахыг зөвшөөрчээ. Үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий найман аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс түүж болох аж.

Мөн зөвшөөрөгдсөн бүсээс самар түүхдээ тухайн орчныхоо самрын 30 хувиас хэтрүүлэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа. Хүмүүс нийт ургасан самрын 30 орчим хувийг, 30 хувийг нь зэрлэг гахай, хэрэм, баавгай, жирх, булга гээд хушны самраар хооллодог ойн амьтдад, 40 хувийг нь байгальд үрийг нь үлдээж нөхөн сэргэх боломжийг нь хангаж өгөх нь чухал гэж үздэг байна.

Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрын нэг кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой юм. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ аж ахуйн нэгжүүд кг тутамд 800 төгрөг төлдөг байна. Энэ төлбөрийг төлж зөвшөөрлийн дагуу самар түүгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнд 300 нэгж, аж ахуйн нэгжид 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг гэдгийг МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа анхаарууллаа.

Аль бус нутгаас самар түүж болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дараах тушаалаас харна уу.

Ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс самар түүж болно
Ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс самар түүж болно
Ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс самар түүж болно


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.