gobisumber1

Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Дорнод аймгаас эхэлсэн сонгуулийн ажлаа Говь-Сүмбэр аймаг буюу Чойр хотод ажилласнаар өндөрллөө. Одоогоос 24 жилийн өмнө Ц.Элбэгдорж ардчиллын салхийг анх энэ аймагт эхлүүлэх гэж улаан Камаз машинд дайгдан очиж байсныг говьсүмбэрийнхэн мартаддаггүй юм байна. Түүний дайгдаж очсон улаан камазынх нь жолооч Д.Бямбажав уулзалт дээр ирчихсэн “Би улс төрийн ажил хийж явна гэж та надад замдаа ярьж явж билээ. Би улс төр гэдэг чинь юу юм бэ гэсэн чинь та ирээдүйд хүмүүсийг хэдэн зуун мянган төгрөгийн цалинтай болгох ажил юм гэж хэлж байсан. Тэр үед үлгэр шиг юм та ярьж явж билээ. Одоо харин биелэлээ олжээ” гэсэн юм. Түүний хийж буй Шүүхийн шинэчлэлийн асуудлууд, залуу эхчүүдийг цалинтай болгох санаачлага, цэцэрлэгийг эцэг эхчүүдийнх нь ажил дээр, гэрт нь байгуулах саналууд маргааш л биелэлээ олох ажил гэдэгт хорин жилийн өмнө 200 мянган төгрөгийн цалин авдаг болно гэж Ц.Элбэгдоржийг ярихад инээд нь хүрч явсан өнөө жолооч, говь-Сүмбэрчүүд бүгдээрээ итгэж байгаагаа илэрхийлж, дэмжиж байлаа. Говь-Сүмбэр аймгийн эмнэлэг сумын статустай байгааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч анхааралдаа авч аймгийн статустай эмнэлэг болгоход онцгойлон анхаарч ажиллахаа хэлсэн юм.

gobisumber2 gobisumber3 gobisumber4 gobisumber5 gobisumber6 gobisumber7 gobisumber8 gobisumber9 gobisumber10 gobisumber11 gobisumber12 gobisumber13

 

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. ОДОО Л НЭГ МОНГОЛ УЛС МААНЬ ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО, БАЙГАЛИЙН БАЯЛГАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ, ЦЭВЭР МОНГОЛ ЦУСТАЙ БАТ-ЭРДЭНЭ ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВ ОО. ХАРИН ШУДАРГА ЦАРАЙЛАГЧ ЭЛБЭГДОРЖ ЦУС НЭГТ БАЯРЦОГТТОЙГОО БЭЭЖИНГИЙН ТЯНИЙН ТАЛБАЙД ЛААЗ ӨШИГЛӨЖ ЗУГААЛАХ БОЛЖ ДЭЭ.

Leave a Reply

Your email address will not be published.