УИХ энэ долоо хоногт
Түгээх

лсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар шинэ долоо хоногт намын бүлэг, ажлыг хэсэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг баталжээ.

 Аравдугаар сарын 05-ны Даваа гарагт УИХ-ын дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдах бол мягмарт гарагт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцах юм. 

Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хуулийн төсөл, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.