Онцлох мэдээ — 12 October 2020
Усыг зөв уух таван дүрэм
Түгээх

Өдөрт хэр их ус уух нь чухал биш, харин хэзээ, яаж уух нь чухал байдаг. Усны ашиг тусыг дээд зэргээр хүртэхийн тулд дараах 5 дүрмийг мөрдөж үзээрэй.

-Усыг хоолноос тусад нь уугаарай. Хоол идэхээс 40 минутын өмнө, эсвэл хоол идсэнээс 1.5 цагийн дараа ус уувал ходоодны шүүсэнд уусдаггүй байна. 
-Хүйтэн биш бүлээн ус уугаарай. Мөстэй эсвэл хэт хүйтэн ус нь гэдсэн доторх ферментийг хөлдөөж, хоол хүнсийг зөв шингэхэд саад болдог. Түүнээс гадна, хүйтэн ус нь цусны судсыг нарийсгадаг. Хүйтэн ус лимфийн гадагшлалтад саад болдог тул бидний бие махбод шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чаддаггүй гэсэн үг.
-Бөөрөнд ачаалал өгөхгүйн тулд бага багаар балгаж уугаарай (2-3 балга) . Хэрэв та нэг дор аяга ус уудаг бол энэ нь бүрэн шингэж амжилгүй биеэс гадагшлах болно . Өөрөөр хэлбэл бөөр, шээсний замын эрхтнүүдэд ачаалал өгнө. Бага хэмжээгээр балгаж, шимж уувал ус цусыг цэвэршүүлж, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах болно.
-Өглөө сэрэнгүүтээ, 10-20 минут хөрвөөж хэвтэлгүйгээр шууд босоод нэг аяга бүлээн ус уух хэрэгтэй. Энэ нь бие махбодийг цэвэрлэж, гэдэсний бохирдлыг гадагшлуулж, хуримтлагдсан хорт бодисоос ангижруулах үйлчилгээтэй.
-Усыг уухдаа зогсож биш зөвхөн сууж уугаарай! Ингэснээр ус, гэдсэнд шимэгдэж цусанд бүрэн шингэх болно, эс тэгвээс энэ нь зүгээр л шээс болон гадагшлах болно.

Хэрэв та эдгээр энгийн дүрмийг дагаж мөрдвөл сарын дараа арьс, уруул тань хуурайших нь багасч, үс тань эрүүлжин гялалзах болно. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.