Онцлох мэдээ — 19 November 2020
ЭМЯ: Covid-19-ийн 31 тохиолдол шинээр нэмэгдлээ
Түгээх

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.19) мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

-2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс вирус илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины 30 жолоочийн 7 нь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн 32 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Дархан-Уулаас гурав, Сэлэнгээс дөрөв, Дорноговиос нэг, Орхон аймгаас 13 Улаанбаатар хотоос 3 тус тус илэрлээ. Төмөр замын дагуух төв суурин газрууд болон нийслэл хот гээд нийт таван газар халдварын голомт байна.

Одоогоор Улаанбаатар хотод 14, Сэлэнгэ аймагт 28, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг, Улаанбаатар төмөр замын харьяаллын хавьтлууд дундаас дөрвөн хүнд коронавирусийн халдвар илэрчээ.

Ийнхүү нийтдээ дотооддоо батлагдсан 72 тохиолдол боллоо. Нийт батлагдсан 505 тохиолдол, эдгэрсэн 329 хүн, ажиглалтанд 17 хүн, гэрийн ажиглалтанд хоёр хүн, ажиглалт дууссан 310 хүн, нутаг буцаасан долоон хүн байна. Халдвартын клиникт 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс нэг хүнийн биеийн байдал хүнд, 35 хүний биеийн байдал хүндэвтэр, 126 хүний биеийн байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д 166 хүн ажиглалтанд байна.

Нийт бүртгэгдсэн халдвар авсан хүмүүсийн насны байдлыг авч үзвэл 3-70 насны хүмүүс байна. Дундаж нас нь 32 байгаа. Харин батлагдсан тохиолдлын 52.3 хувь нь эрэгтэй хүмүүс байна.

Бидний гаргасан судалгаагаар нэг хүн 26 хүнд халдвар тараах эрсдэл байна. Хамгийн дээд тал нь 117 хүнд халдвар тараах эрсдэл байна. Бид яаралтай арга хэмжээ авч халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан. Ард иргэд маскаа зүүж, гадуур дотуур явалгүй, олон хүний бөөгнөрөл бүү үүсгээрэй. Мөн төмөр зам дагуух суурин газруудад амьдарч буй хүмүүс коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, өөрсдийгөө хамгаалаарай.

ШИНЭЭР ОРХОН, ДОРНОГОВЬ АЙМГУУДААС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

2020.11.18-ны өдөр хийсэн шинжилгээгээр 31 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, 

  • Дархан-Уулаас 3
  • Сэлэнгээс 4
  • Дорноговиос 1
  • Орхон аймагт 13
  • Улаанбаатар хотоос 3
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины 7 жолоочийн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.

Монгол Улсад дотоодод бүртгэгдсэн халдвар 72 болж, Улаанбаатараас гадна Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон, Говьсүмбэр аймгууд халдварын голомттой боллоо.

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

-Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 505 боллоо. Нийслэл болон таван аймагт халдварын голомт байна. Улсын хэмжээнд түргэн оношлогооны цэгүүдээр 19915 хүн шинжилгээнд хамрагджээ.Мөн тусгай 119 дугаарт 3969 хүн хандаж зөвлөгөө авсан. Харин ЭМЯ-ны 32300 утсанд 290 хүн холбогдож зөвлөмж зөвлөгөө авчээ. Аль болох бээлий ашиглахыг ард иргэддээ зөвлөж байна. Гараа бохирдуулахгүй тохойгоо ашиглах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаатай түргэн оношлуурыг БНСУ-аас авсан. Архаг уушигны өвчтэй хүмүүс түргэн оношлуураар шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар илрэхгүй.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.