Онцлох мэдээ — 19 November 2020
Odoshop онлайн хүнсний дэлгүүрийн сүлжээ УОК-той хамтран ажиллах хүсэлтэй байна.
Түгээх

Огт хүнтэй харилцахгүй цахимаар гэрийн хажууд хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрээр зочилж сонголтоо хийн төлбөрөө цахимаар төлж гэрийн үүдэндээ хүргүүлэн зайнаас хүлээн авах ODO SHOP нэртэй апп хатуу хөл хорионы үеийн хамгийн зөв шийдэл болоод байна. Нээлтээ хийгээд удаагүй ч 200 дэлгүүр хэдийн орж цахим хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэн өөрсдийн байршлаас 500м-1500м доторх айл өрхөөс захиалга авч хүргэлт хийн ажиллаад удаагүй байгаа билээ. Ондоо багтаад 1000 дэлгүүрийг нэгтгэн ажиллахаар зорьж байна. Гол онцлог нь бүх хүнсний дэлгүүрт нээлттэй бөгөөд бүртгүүлэн ашиглахад үнэ төлбөргүй дурын хүнсний дэлгүүр бүртгүүлэн орж байршлаа оруулан хэдийн бэлтгэсэн гол нэрийн түгээмэл 1000 орчим бараанд өөрийн дэлгүүрийн үнээ оруулан ойр орчмын айл өрхөөсөө онлайнаар захиалга аван хүргэлт хийдэг маш хялбар шийдэл юм.

Хатуу хөл хориотой цар тахлын тархалт эрчимжиж байгаа энэ үед иргэдийн гол гэрээс гарч байгаа шалтгаан хүнсний хангамж билээ. Уг асуудлыг бүрэн шийдэх боломжтой болсон ODO SHOP апп-н хамт олон УОК-той хамтран ажиллаж Монгол орон даяар интернет сүлжээ орсон хаана ч уг үйлчилгээг түргэн шуурхай нэвтрүүлэн хүнсний хангамжийн ажлыг зохион байгуулах ажилд технологийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хүргэж хамтран ажиллахыг хүсэж байна. Цаашлаад хүнсний тусламж нэн шаардлагатай өрхүүдэд ч түүнд хамгийн ойр хүнсний дэлгүүрээр дамжуулан хангамж тусламж хүргэх боломжтой онцолж байна.

Хүнсний дэлгүүрүүд болон аймаг нийслэлийн УОК-ыг хамтран ажиллахыг урьж байна.

Одо шоп апп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч. Машаа

Вэб сайтаар зочилох https://shop.odo.mn/

Апп татах http://onelink.to/r28pxe  эсвэл app store, play store дээрээсээ odo shop нэрээр хайлт хийн татаарай  

Хүнсний дэлгүүрээ бүртгүүлэх бол энэ групп-т нэгдэж тусламж аваарай  https://www.facebook.com/groups/2561356220642118/?ref=bookmarks

Холбогдох утас:  800340538003401380034012


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.