НИЙГЭМ — 20 November 2020
Тоглолт үзэж, караоке орсон иргэдийн анхааралд
Түгээх

Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлж, сайн дураараа шинжилгээ өгөх шаардлагатай байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий хэсэг бүлэг хүмүүс шинжилгээ өгөхгүй хойрго хандаж байна” хэмээн онцолсон.

Тодруулбал, тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу 

  • Аравдугаар эгнээний 29-32, 45-47
  • Арваннэгдүгээр эгнээний 39-40
  • Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
  • Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
  • Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
  • Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож, манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу. 

Мөн арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар холбогдох шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

 ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
Баянгол дүүрэг – Эмүжин төв
Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН ДОЛООН ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг – Монгол гуравдугаар сургууль
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

Э.БУРАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.