НИЙГЭМ — 21 November 2020
Дархан-Уул аймаг өнөөдрөөс тэг зогсолтоо цуцаллаа
Түгээх

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр орой 22:00 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  1. ”0″ зогсолтыг өнөөдөр өглөөний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
  2. 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.
  3. Үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа 100 хувь шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
  4. Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.
  5. Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох, гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
  6. Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр тэг зогсолт хийнэ.
  7. Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсож хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.
  8. Зорилтот бүлэгт таван өдрийн хоол хүнс олгоно.
  9. Эмийн сангуудаас захиалгаар эм авна.
  10. Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Дархан хотыг дараах байдлаар дөрвөн бүсэд хуваажээ.

  • 1-3-р баг (тосгон)
  • 4-8-р баг (хуучин дархан)
  • 9-12, 15-р баг(шинэ хороолол+ мангирт)
  • 13,14,16-р баг( хуучин хороолол)

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.