Бараа бүтээгдэхүүн түгээлтийн машинуудыг бүртгэж, QR кодтой болгожээ
Түгээх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж бараа түгээлтийн авто машинуудыг 22.00-06.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж, түгээлтийг нь хийлгэх захирамж гаргасан. Гэвч энэ нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон хүнсний дэлгүүдэд хүндрэл учруулж эхэлсэн учраас Улсын онцгой комиссын зүгээс үүнийг өөрөөр шийдвэрлэх чиглэл өгсөн юм. Үүний дагуу үйлдвэрлэгчид, хүнс импортлогчдын түгээлтийн машинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож холболт хийн бүртгэж дуусчээ. Ингэснээр хүнсний түгээлт болон эмийн түгээлтийн хязгаарлалтыг сулруулж хүнсний түгээлтийг 10.00-17.00 цагт хийх боломжтой болж байгаа ажээ. 

Харин одоо найм болон зургаан нэрийн нийт 3731 дэлгүүрийн 10 мянга орчим машины бүртгэл, холболтын ажлыг хийж байгаа юм байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.