Онцлох мэдээ — 22 November 2020
Нийтийн тээврийн автобуснуудыг үндсэн хуваарийнх нь дагуу явуулахаар боллоо
Түгээх

УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж мэдээлэл хийлээ. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтэсийн дарга Ц.Ганзориг “Мэргэжлийн байгууллагууд халдварын тохиолдлын шууд болон дам хавьтлуудын хүрээг бүрэн зураглаж чадсан. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагуудын ажилчид болон эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийн хувьд нийтийн тээвэр энгийн горимоороо ажилахаар боллоо. 06.00-22.00 цаг хүртэл ажиллана гэсэн үг. Мөн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллагын ажилчид, эмнэлгийн тусламж авах хүмүүс хувийнхаа автомашинаар зорчиж болно. Гэхдээ үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулсан шийдвэр гэж ойлгож огт болохгүй” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.