ЗГ: Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл орохгүй
Түгээх

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар

“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. 

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохицуулалт хийх эрх олгох асуудлыг хэлэлцлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт зарим хэмнэгдэж байгаа төсвийг цар тахалтай тэмцэх ажилд зарцуулах эрх олголоо. 

Хоёрдугаарт, боловсролын байгууллагын амралтын цагийн зохицуулалтын талаар шийдвэрлэлээ. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл орохгүй. Ерөнхий боловсролын сурагчдад арванхоёрдугаар сарын 18 хүртэл теле хичээл орно. Улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл болно. Харин оюутнуудад нэгдүгээр сарын 10 хүртэл цахим хичээл орно. Хоёрдугаар сарын 15 хүртэл улирлын амралт болно” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.