Онцлох мэдээ — 24 November 2020
“Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарч, ХӨСҮТ-д шилжүүллээ”
Түгээх

Говьсүмбэр аймгйин Онцгой комиссоос өнөөдөр (2020.11.24) Covid-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл гаргажээ.


Тус комисс мэдээлэлдээ “Цар тахлын вирустэй иргэний нэгдүгээр хавьтлын 74 иргэнээс хоёр дахь давтан буюу баталгаажуулах шинжилгээ авч, Улаанбаатар хотод хүргэснээс арваннэгдүгээр сарын 24-нд хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарч, өмнөх иргэнтэй нийлээд, нийт гурван иргэний хариу эерэг гарлаа.

Вирус илэрсэн иргэд нь тусгаарлалтад байсан, нэгдүгээр хавьтлын иргэд бөгөөд Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д хүргэж байна. Арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэд ажилласан нийт 915 иргэнээс 574 нь шинжилгээ өгсөн. Өнөөдөр шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иргэд идэвхитэй, хариуцлагатай оролцоно уу?” гэжээ.

125806430_3263442143783217_7125737902749899045_o
126197485_3263442360449862_6036621719069365061_o
125806430_3263442143783217_7125737902749899045_o
126197485_3263442360449862_6036621719069365061_o

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.