НИЙГЭМ — 25 November 2020
Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ
Түгээх

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон иргэд олон бий. Тэднийг ирэх сарын 1 гэхэр орон нутаг руу нь буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдэгдсэн. Улмаар 119.mn  цахим хуудас ашиглалтад орж,  гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Орон нутгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулсны дараа буцаах юм. Ингэхдээ олон хүнийг нэг автобусанд суулгахгүй, хэн хаашаа явах бүртгэлийг дэлгэрэнгүй хөтөлж, нийслэлээс аймгууд руу халдвар тархаахгүй байх бүх арга хэмжээг авах юм.  


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.