Онцлох мэдээ — 26 November 2020
ЭМЯ: Covid-19 халдварын 13 тохиолдол батлагдлаа
Түгээх

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  Өчигдөр /2020.11.25/ нийт 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс covid-19 илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр коронавируст халдвар голомтлон гарч буй бүс нутагт дээрх 13 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 3
  • Сэлэнгэ 4,
  • Орхонд 4,
  • Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна.

-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Улаанбаатарт шинээр батлагдсан гурван тохиолдлын тухайд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал. Гурван тохиолдлын нэг нь орцонд амьдардаг, бариа заслын үйл ажиллагаа явуулдагтай холбоотой болон батлагдсан тохиолдолтой найз нөхдийн холбоотой гэрт нь зочилдог байсан өгүүлэмжтэй байна. Өвчлөл батлагдахаас өмнө нэгнийдээ зочилдог байж. Улаанбаатар хотод covid-19 халдварын нийт 63 тохиолдол батлагдаад байна. Үүнийг задалбал,

• Баянгол дүүрэг -16

• Сонгинохайрхан-10

• Баянзүрх дүүрэг -17

• Сүхбаатар дүүрэг 11

• Хан-Уул 7

• Багануур 1

• Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна.

Өвчлөл бүртгэгдсэн дүүргүүдийг хороогоор нь задалбал Баянгол дүүргийн найман хороонд covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Тус дүүргийн 1,3, 4,6,7,9, 10, 18 дугаар хороонд батлагдсан тохиолдлууд илэрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 12,13, 16,18 дугаар хороонд халдвар илэрсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 болон Хан-Уул дүүргийн 10,16, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Багануур Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд тус тус өвчлөл бүртгэгджээ.

Б.ЦЭЦЭГ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.