Онцлох мэдээ — 27 November 2020
Хөл хориог сунгах эсэхийг Ням гаригт хэлэлцэнэ
Түгээх

Монгол Улсад covid-19-ийн халдвар бүртгэгдэж, Гамшгийн тухай хуулиар бүх нийтийн бэлэн байдал тогтоож, хатуу хөл хорио тогтоогоод буй. Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгаад буй. Тэгвэл энэ хугацаа Мягмар гаригт дуусгавар болж байгаа учраас арваннэгдүгээр 29-н буюу Ням сарын Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаануудаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэг гэж УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байгаа ч эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газар гаргах юм. Засгийн газар ч эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээн дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлана гэдгийг тодотгоод буй.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш нийслэл болон халдвар бүртгэгдсэн аймгуудын орох, гарах хөдөлгөөнийг хааж, зарим аймагт түүвэр аргаар шинжилгээ авах, зайлшгүй шаардлагатай иргэдийг оруулж, гаргах ажлыг хийж буй. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор нийслэд 13 байгууллагын ажилчид хувийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгслээр тодорхой цагуудад зорчиж байгаа юм. Түүнээс гадна хүнс, эмийн сангаас бусад үйлчилгээний газрууд хаалттай байгаа юм.

Ш.ОЧ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.