ЗГ: Хөл хорионы дэглэмийг сулруулахаар болжээ
Түгээх

Засгийн газар ээлжит бусаар 17:00 цагаас эхлэн хуралдлаа.
Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг шийдэх юм.
Хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгахаар болжээ.Тодруулбал, Коронавируст халдварын цар
тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Нийслэл, Архангай, Сэлэнгэ
аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн
хуулийн этгээдийг 12 дугаар сарын 01-11-ны өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд
хэвээр үлдээхээр болсон байна.
Дээр зааснаас бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 01-ны өдрийн 06 цагаас
бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ.
Мөн олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, спорт, урлаг, үзвэр үйлчилгээг хориглож
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд
шилжүүлэхээр болжээ.
Улмаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгаас бусдыг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг
бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллахаар ЗГ-аас шийдвэрлэжээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.