У.ХҮРЭЛСҮХ: Айл өрх, зарим ААН-үүдийн тог, хог, ус, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцна
Түгээх

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид хүнд цаг үеийг туулж байна. Хоёрдугаар дайнаас хойш гүнзгий хямралыг даван туулж байгааг дэлхийн улс орнууд ярьж байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл, дэлхийд 28 их наяд ам.доллартай тэнцэх хөрөнгө шаардлагатай гэсэн дүгнэлтийг ОУВС гаргасан байна. 

Монгол Улсын эдийн засаг ч хүнд байна. Эхний есөн сарын хугацаанд л гэхэд ДНБ-ий үйлдвэрлэл 7.3 хувиар буурсан байна. Гэхдээ Засгийн газар ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засагт анхаарч байгаа. 

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Цар тахлын үед айл өрх, зарим ААН-ийн хэрэглээний эрчим хүч, дулаан уур, ус, усан хангамж, хогны  төлбөрийг төр хариуцахаар боллоо.

Нэгдүгээрт, арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллага, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, жижиглэнгээр худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэр эрхлэгчээс бусад ААН-үүдийн хог, дулаан, усан хангамж, цахилгааны төлбөрийг долоон сарын хугацаанд тэглэж байна.

Хоёрдугаарт, бүх айлын цахилгааны төлбөрийг арванхоёрдугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл тэглэж байна. Мөн 100 мКв хүртэлх орон сууцанд амьдардаг айлуудын дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна.

Гуравдугаарт, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь бууруулж байна. 

Хөнгөлөлт, чөлөөлөлтийн зардлыг “Эрдэнэт үйлдвэр” компаниас гаргана. Нийт 650 тэрбум орчим төгрөг гаргаж, санхүүжилт хийнэ. Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч. Ашигтай ажиллаж байгаа. Шахмал түлшний хөнгөлөлтийн зөрүүг “Эрдэнэс-Тавантолгой” гаргана.

Ингэж суурь үнийг чөлөөлснөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх учиргүй. Бараа бүтээгдэхүүний үнээ буулгах хэрэгтэй. ААН-үүд ажлын байраа цомхтгохгүй байхыг хүсье” гэлээ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.