Онцлох мэдээ — 21 December 2020
ЭМЯ: Нийт 32, БЗД-ийн эмнэлгээс 31 халдвар илэрлээ
Түгээх

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 21-ны 11:00 цагийн байдлаар нийт 12711 сорьцод шинжилгээ хийсэн байна. 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн ойрын хавьтлуудаас илэрлээ. Нэг нь Франкфуртаас ирсэн зорчигчоос илэрсэн. Дотоодын халдвар 531 болсон бол нийт Монгол улс 993 тохиолдол бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол улсад нийт 993 халдвар бүртгэгдээд байна. Үүнээс дотоодын 531 тохиолдол байна. Эдгэрсэн 509, эмчлэгдэж байгаа 475 байгаагийн дотор хөнгөн 435, хүндэвтэр 32, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.

  • Улаанбаатар хотод шинээр 31, нийт тохиолдол 206
  • Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 392

10-18 хоног дээрх аймгуудад шинээр тохиолдол илэрсэнгүй. Халдварыг хяналтандаа авлаа гэж үзэж байна. Маскаа зүүгээрэй. Баянзүрхийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн 62 тохиолдлын 12 эмч, 6 нь сахиур, 8 нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс. Үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс.

“БЗД-ИЙН ЭМНЭЛЭГТ БАЙСАН ХҮҮХДҮҮД, ЗАРИМ ТОМ ХҮМҮҮСИЙГ ЭМНЭЛГЭЭС ШИЛЖҮҮЛСЭН”

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн 2678 мэргэжилтэн тасралтгүй ажиллаж байна. Улсын хэмжээнд 406,000 мянган хүн шинжилгээнд хамрагдаад байна. Өмнөговийн Гашуун сухайтын авто лаборатори 64 хүн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. 3991 хүн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авчээ. ОХУ-ын халдварын тоо тогтмол өсч байна. Манайхтай залгаа ОХУ-ын нутгуудад халдвар ихээр тархаж байна. Япон, БНСУ улсад эмнэлгийн орны ачаалал, эрчимт эмчилгээний ачаалал ихэсч байна. Хөгшин хүмүүсээс гадна идэр насны залуучуудын халдвар хүндэрч, сэхээнд орж байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Тусгаарлалт, хязгаарлалтыг дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Дэлхийн улс орнууд сайн дэглэм сахисны үр дүнд халдварын тархалтыг тогтоож байна. Англи улсад гэртээ ч 1-1.5 метрийн зайг барьж байна. Эмнэлгээр аль болох үйлчлүүлэхгүй эмчтэйгээ утсаар холбогдоорой. Африк, Дани зэрэг улсуудад мутацид орсон вирус байна гэсэн мэдээлэл ирсэн. Дэлхий болон Английн эрдэмтэд судалгааны ажил хийж байгаа.

Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга Т.БАЯСАХ:

-Дүүргийн нэгдсэн эмнэлэгт 349  хүн байснаас хүүхдүүд, том хүмүүсийг эмнэлгээс шилжүүлж дараагийн тусгаарлах байранд оруулсан. Дүүргийн 7-р хороонд голомт үүссэн учир хяналт хийж байна. 20 цэг дээр шинжилгээ хийх ажлыг хийж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.