Онцлох мэдээ — 04 January 2021
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?
Түгээх

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах байдлаар тогтоожээ.

Нэгдүгээр сарын 5-ны мягмар гарагт: 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:    

  • Үндсэн хуулийн  цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын хоёр гишүүн 2019 оны тавдугаар сарын 3-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Бусад.

Нэгдүгээр сарын 6-ны лхагва гарагт: 

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн  мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Чуулганы нэгдсэн хуралдаан: нэгдүгээр сарын 7, 8-ны пүрэв, баасан гарагт 10.00 цагаас:

  • Үндсэн хуулийн  цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 
  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн  мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын хоёр гишүүн 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.