Онцлох мэдээ — 08 January 2021
НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна
Түгээх

НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны дотор багтаан бүртгүүлэхийг татварын байгууллагаас мэдээлж байна. Иргэд өнгөрсөн оны сүүлийн улирлын буюу 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа И-Баримт-ын системд бүртгүүлснээр  дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой.

Өмнөх улирлын НӨАТ-ын худалдан авалтын буцаан олголтын мөнгийг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг хуультай. Тиймээс заасан хугацаанд худалдан авалтын төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.