Онцлох мэдээ — 09 January 2021
Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төсөл өргөн барилаа
Түгээх

УИХ-ын гишүүд бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах агуулгатай тогтоолын төслийг өнөөдөр  УИХ-ын даргад өргөн барив. Уг тогтоол батлагдсанаар бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиар хөнгөлөх боломж бүрдэх аж.  Эх үүсвэрийг төрөөс гаргах юм байна. Мөн нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарах аж. Ингэснээр ажлын байрыг хадгалж үлдэх, бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих, цар тахлын цохилтод өртөж ажилгүй болох эрсдэлтэй байгаа иргэдээ ядуурлаас хамгаалах чиглэлд томоохон алхам хийнэ гэж тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд үзжээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.