Онцлох мэдээ — 02 February 2021
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ
Түгээх

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өчигдөр цахим, теле хэлбэрээр эхэлсэн билээ. УОК, Засгийн газраас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх чиглэл гаргасан юм. 

Харин энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхлэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг дөрөвдүгээр сард зарлана. Мөн арванхоёрдугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна” гэжээ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.