Онцлох мэдээ — 11 February 2021
Хатуу хөл хорионы үед нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй
Түгээх

Хатуу хөл хорионы үед нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй. Харин зөвшөөрөл бүхий дээрх 14 байгууллагын ажилчдад 130 автобус 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрөөс хатуу хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй. Харин зөвшөөрөл бүхий 14 байгууллагын ажилчдад 140 автобус нэмэлтээр 30 нийтдээ 170 автобус үйлчилнэ. Бид хөл хорионы үеэр ажиллах төрийн албан хаагчдын тоо, ажиллах цагтай нь уялдуулан тусгай үйлчилгээ үзүүлж байна. Нэг автобусанд 20-оос дээш хүн суухгүй. Цагийн хуваарийн хувьд өглөө 05.30-09:30, 13.30-15.30, 19.00-22.30 цагаас үйлчилнэ. Ингэхдээ 13 чиглэлд үйлчилж байгаа боловч зарим чиглэл дотроо салаалж байна. Жишээлбэл, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн мянга, Баянхошуу гэх мэт чиглэлүүдэд 83 жолооч ажиллаж байна. Өнөөдөр өглөө зарим чиглэлд иргэд олноор суух асуудал гарсан ч ачаалал харьцангуй бага байна” гэв.

Төр захиргааны байгууллагуудын албан хаагчдад үйлчлэх тусгай үйлчилгээний чиглэлүүдийн зураглал:


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.