Онцлох мэдээ — 14 March 2021
Даваа гаригт нээлтээ хийх УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?
Түгээх

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн дагуу УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15 буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт Байнгын хороод, чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.

Гуравдугаар сарын 15-ны даваа гарагт 10.00 цагаас “Их хуралдай” танхимд:

  • 2021 оны Хаврын ээлжит чуулганы нээлт.
  • Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлгйн хурал

Гуравдугаар сарын 16-ны мягмар гарагт:

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: 

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: 

  • Байнгын хорооны даргыг томилох тухай;
  • Бусад /Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэх/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 

Гуравдугаар сарын 18-ны пүрэв гарагт 10.00 цагаас:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Байнгын хорооны даргыг томилох тухай асуудал;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Цаг үеийн шинжтэй асуудлаар Ерөнхий сайдын мэдээлэл: “Дархлаажуулалтын явцын талаар”.

Гуравдугаар сарын 19-ний баасан гарагт 10.00 цагаас:

  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.