Онцлох мэдээ — 23 March 2021
Дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээг Улаанбаатарт анх удаа нэвтрүүллээ
Түгээх

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөр дэлхийн дэвшлийг Улаанбаатарт нэвтрүүлэх онцгой үйл явдал болж өрнөв. Тодруулбал, “Ворлд Бридж Ложистик” олон улсын тээвэр зуучлалын компани өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт  анх удаа дрон ашиглан хүртэлт хийх үйлчилгээг нэвтрүүллээ.

Нийслэл хотын их түгжрэлээс болж аливаа хүргэлтийн үйлчилгээ удааширдаг. Тэгвэл дрон ашиглаж хүргэлт хийх үйлчилгээг нэвтрүүлснээр таны хүссэн бичиг баримтыг агаараар хурдан шуурхай хүргэх боломж бүрдэж байна. Агаарын хүргэлтийн үйлчилгээ нь Улаанбаатар хот дотор 80-120 метрийн өндөрт хөөрч, 2.5 кг хүртэлх жинтэй илгээмжийг үйлчлүүлэгчид хүргэх хүчин чадалтай аж.

“Ворлд Бридж Ложистик” компани дрон хүргэлтийн үйлчилгээгээр эхний ээлжид зөвхөн хамтрагч байгууллагууддаа бичиг баримт хүргэхээр төлөвлөжээ. Тус компанийн захирал Д.Хүрэлхүү үйлчилгээнийхээ талаар хэлэхдээ “Ложистикийн үйлчилгээг технологитой хослуулах нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Тиймээс бид дроноор хүргэлт хийх үйлчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүлж байна. Бид харилцагч байгууллагууддаа тогтмол маршрутын дагуу дрон ашиглан хүргэлт хийх юм” хэмээн онцолж байв. Дрон хүргэлтийн үйлчилгээний анхны илгээмжийг уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа засвар үйлчилгээ эрхэлдэг”Барловорлд” Монголиа” ХХК хүлээн авах юм.

Дроноор хүргэлт хийх үйлчилгээг Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанд бүртгүүлэн зөвшөөрөл авч, Монгол Улсын даатгалын салбарын анхдагч “Монгол даатгал” компаниар аюулгүй ажиллагаа, үүсч болох эрсдэлийг  бүрэн даатгуулсны үндсэнд дээр ийнхүү Монгол Улсад нэвтрүүлж эхлээд байна.  Хамгийн анх 2016 онд “Амазон” компани тус үйлчилгээг нэвтрүүлж байжээ. Энэхүү хүргэлтийн үйлчилгээ нь илүү хурдан, аюулгүйн дээр байгаль орчинд ээлтэй шийдэл болоод байгаа аж.

ДРОН ХҮРГЭЛТ

ВОРЛД БРИДЖ ЛОЖИСТИК


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.