Онцлох мэдээ — 24 March 2021
Тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ
Түгээх

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь  бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Лион”, зочид буудал “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.