Зургаан эмнэлэгт 1840 орны өргөтгөл хийж нөөц бүрдүүлэв
Түгээх

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боллоо.- Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна. – “Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.