Засгийн газар хатуу хөл хорио тогтоох Улсын онцгой комиссын саналыг дэмжээгүй ч зарим салбар, аж ажуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэхдээ зариим салбар, аж ауйн нэгжүүдийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-18-нд хязгаарлах юм. Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, аж ахуйн нэгжүүдийн жагсаалттай танилцана уу.
- Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
- Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
- Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
- Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
- Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
- Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаана,
- Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
- Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Мөн нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх, 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах, барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлахыг олон нийтэд санал болгож байгаа юм байна.