Онцлох мэдээ — 02 April 2021
“10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй ЕБС-д хувьсах зардал олгохгүй”
Түгээх

Боловсрол, шинжлэх ухааны сайд хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын хуулийн хэрэгжилттэй холбоотой гурван заалт бий.

  • Өмчийн хэлбэр үл харгалзаж, бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг тодорхой теле, цахим хэлбэрт шилжүүлэх. Сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн улиралд шилжүүлэх журам батлах
  • Хичээлийн хоцрогдлын асуудалд хяналт тавьж ажиллах
  • Хичээлийг цахимаар зохион байгуулахдаа сургалтын чанарыг алдагдуулахгүй байх тал дээр анхаарч байхаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсний дагуу БШУЯ ажлын хэсэг гарган түр журам гаргаж, биелүүлэн ажиллаа. 

Улмаар их, дээд сургуулийн сургалтын төлбөрт уян хатан байдлаар хандах шийдвэр гарсан.

Үүнд: 

  • Хичээл сонгох, баталгаажуулахад урьдчилсан төлбөр шаардахгүй, сонгосон хичээлийг цуцлахгүй байх.
  • Дипломын хамгаалалтад оруулах, дадлага хийлгэх.
  • Төлбөрөө сар, сард авах.
  • Дотуур байрны төлбөрийн буцаан олгох, дараагийн улиралд шилжүүлэх зэрэг шийдвэр гарсан.

Мөн 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй ЕБС-иудад хувьсах зардал олгохгүй. Харин түүнээс бага төлбөртэй сургуульд хувьсах зардал өгөхөөр болсон. Гэхдээ теле, цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл болон сургалтын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсан тайланд хяналт тавих шийдвэр гарсан” гэлээ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.