НИЙГЭМ — 27 April 2021
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сард зарлана
Түгээх

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тул элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг ирэх сарын 5 хүртэл хойшлуулсан. Одоогор 34457 элсэгч бүртгүүлээд байна. Харин 4463 хүн бичиг баримтын зөрүү, шалгалтын хураамжаа төлөөгүй зэрэг шалтгаанаас болж бүртгэл нь баталгаажаагүй байна. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр ирэх сарын 20 гэхэд шалгалтын бэлтгэлийг бүрэн хангаж, суудлын хуваарийг зарлах юм байна.

Энэ жилийн хувьд ЭЕШ-ыг халдвар хамгааллын дэглэмийг чангаруулж, нэг ангид 12 хүүхэдтэйгээр, шалгалтын 105-110 байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Шалгалтын байр бүрт тестийн хариу уншигч машин байрлуулах бөгөөд энэ жил 30-ыг нэмэх аж. Одоогоор шалгалтын байрны тоог нэмэх, хүн хүчийг тэнцүү хуваарилах зэрэг ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хангаж байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.