Онцлох мэдээ — 26 July 2021
ЭМЯ: 1249 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
Түгээх

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2021.07.26) мэдээллийг танилцуулав.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1249 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 504, орон нутагт 745 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас найман хүн нас баржээ. Нас барсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 21-40 насны нэг хүн,
  • 41-60 насны гурван хүн,
  • 61-80 насны хоёр хүн,

80-аас дээш насны хоёр хүн тус бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 10657 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

  • Хөнгөн-6702
  • Хүндэвтэр-2842
  • Хүнд-947
  • Нэн хүнд-166

Улсын хэмжээнд вакцинжуулалтын нэгдүгээр тунд нийт хоёр сая 138 мянга 538 хүн, хоёрдугаар тунд нэг сая 929 мянга 954 хүн хамрагджээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.