Онцлох мэдээ — 08 August 2021
Налайх-Чойрын уулзварыг нээжээ
Түгээх

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Налайх Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж авто замын хөдөлгөөнийг нээжээ. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд тус замын бүтээн байгуулалт хийсэн байна.

Налайх-Чойрын уулзвар өргөтгөн шинэчлэгдсэнээр зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байгаа хэмээн албаныхан мэдээлсэн юм.

Нийслэлийн алслагдсан дүүргүүд, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг Улаанбаатар хоттой холбох, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор тус авто замын ажлыг  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа. Тус авто замын төслийн гүйцэтгэгчээр Хятадын “Синохайдро корпорейшн лимитед” ХХК ажиллаж, хяналтын зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам” ХХК үзүүлж байгаа бөгөөд 2019 онд дөрвөн эгнээ, 20.9 км гол авто замын ажлыг гүйцэтгэн арваннэгдүгээр сард замын хөдөлгөөнийг авто замын суурь хучилттайгаар нээсэн.

2021 оны барилгын ажлын хүрээнд туузан хашлага угсрах, гүүр хоолойн чулуун бэхэлгээний ажлуудыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Авто замын өнгө хучилтын ажлыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх  20,9 км авто  замын өнгө хучилтын ажил, үндсэн замаас салах болон нийлэх туслах авто замуудын  өнгө хучилтыг хийж бүрэн дуусчээ. Мөн далан хөвөө засах ажил, ус зайлуулах 38 хоолойн чулуун бэхэлгээ, гэрэлтүүлэг, туузан хаалт суурилуулах ажил, гэрлийн гялбаа сарниулагч суурилуулах ажлуудыг хийж байгаа юм байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.