Онцлох мэдээ — 08 April 2022
Түгээх
Төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерийг цуцалжээ. Үүнд дараах байгууллагуудад авахаар төлөвлөлж байсан тавилга багтаж байгаа юм байна.
- Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
- Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
- Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
- Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
- Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
- Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
- Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
- Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.
Түгээх