Онцлох мэдээ — 08 April 2022
Дэлхий тойрон аялж буй үзэсгэлэн Монголд дэлгэгдлээ
Түгээх

Япон улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Манга Хокусай Манга” үзэсгэлэн өнөөдөр /2022.04.08/ Монгол арт галерейд нээлтээ хийлээ.

2016 оноос хойш дэлхийг тойрон аялж буй Манга Хокусай манга буюу зурагт номын үзэсгэлэн нь Доминиканы бүгд найрамдах улсаас Монголд иржээ. Тус үзэсгэлэнг Японы сан болон Японы Элчин сайдын яам зохион байгуулж байгаа аж.

Хокусай манга үзэсгэлэн нь Япон улсын соёл, амьдралын өвөрмөц хэв шинж болон тус улсын сэтгэл татам өнгө төрхийг харуулах зорилготой аж. Нийтдээ долоон зураачийн бүтээлүүд дэлгэгдэж буй бөгөөд чөлөөт уран сэтгэмжээр дүүрэн бүтээлүүд байна. Тус үзэсгэлэн нь “Монгол арт галерей”-д дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл дэлгэгдэнэ.

Дэлхийн урлаг судлаачдын мэдээлснээр, манга нь Шинто шашны ханын зургаас үүсэлтэй аж. Мөн эртний болон Дундад зууны үеийн түүх, бурхад, самурай, Япон ард түмний амьдралыг олон тооны үзэгдлээр толилуулдгаараа онцлог юм байна. Комикс зургаас ялгаатай бөгөөд амьтан ургамал, зэвсэг, тулааны урлагийн техникүүдийг нарийвчлан харуулдаг ажээ.

277887296_1442784956168524_2339914963025163242_n
277872556_385645880081496_5887534786270065405_n
277885097_520758966099632_9071940917496702957_n
277893274_378311444302271_9010215153896438400_n
277915486_680851236491719_1727239925503813562_n
277966840_937852360221937_4937433697810992695_n
278001798_390533912650033_4952810075615082161_n
278010226_1021868275095302_2741858094361337086_n
278020067_5401920016486132_9146951134050961814_n

Ц.ХОНГОР

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.