Онцлох мэдээ — 10 May 2022
Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгууль ирэх сарын 19-нд болно
Түгээх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулах юм байна.

Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг аймгийн Хурлын төлөөлөгчийн 4, сумын Хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн Хурлын төлөөлөгчийн 2 мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1, нийт 2 тойрогт дахин сонгууль явагдах юм. 

Одоогоор 54 төлөөлөгчийн орон тоо гарч, дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн байна. Тэдгээрийн 32 нь нас барсан бол найм нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогджээ. Харин зургаан иргэн шүүхийн шийдвэрээр, долоо нь тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буужээ. Харин нэг албан хаагч УИХ-ын гишүүнээр томилогдсон аж. 

Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулах юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.