Онцлох мэдээ — 10 May 2022
Түгээх
И-спортын нэгэн төрөл болох CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлээд байна. Тус тэмцээний хамгийн нэр хүндтэй, өндөр шагналтайд тооцогддог “Major Championship” тэмцээнд Монгол залуус ази номхон далайн бүсээ төлөөлөн оролцож буй. Уг тэмцээн Бельгийн Антверп хотноо тавдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм. Дэлхийн аваргын төлөөх тэмцээн гурван үе шаттай. Эхний шат буюу “The Challengers Stage”-д 16 баг тоглож шилдэг найм нь “The Legends Stage” шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд шалгарсан найман багийн хамт нийт 16 баг швейцар системээр тоглож шилдэг найм нь “The Champions Stage” шатанд шалгарах юм. Шагналын сан хамгийн багадаа 1.000.000 ам.доллар аж.
Түгээх