Онцлох мэдээ — 24 May 2022
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 42 хоногийн нөөцтэй байна
Түгээх

Манай улс он гарсаар 639.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Улсын хэмжээнд тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 155,103 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11.562 тн, АИ-92 автобензин 55,465 тн, АИ-95 автобензин 6,738 тн, ДТ 78.042 тн байна. Автобензиний нөөцийн хувьд АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 69, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 77,956 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,971 тн, АИ-92 автобензин 31,876 тн, АИ-95 автобензин 3,952 тн, ДТ 36,060 тн байгаа ба АИ-92 автобензиний 34, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.