Түгээх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Шархадны эцэс, Дарь эхийн гэр хорооллын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

Дахин төлөвлөлт хийх газар орон сууцны шав тавьсан сайн мэдээгээр угтлаа

Гэр хорооллын иргэдтэй задгай талбайд уулзалт хийсэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Баянзүрхдүүргийн нутаг дэвсгэр, БХИС-ийн орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт хийх газарт Ерөнхий сайд өнөөдөр 10 мянган айлын орон сууцны хорооллын шав тавьсан тухай сайн мэдээгээр угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой хамт Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд болох Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Арвин, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга нар уулзалтад оролцсон юм.

2013-05-31bayanzurkh1

2013-05-31bayanzurkh2

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгох дөрвөн шалтгаан байгааг онцоллоо. Нэгд, авлигатай шийдэмгий тэмцэж байгаад нь, хоёрт, архидалттай тэмцэж, архигүй Монголын төлөө явж байгаа. Тамхины хяналтын хууль гаргасан, удахгүй Архины хяналтын хууль гаргах гэж байгаад нь, гуравт, ашигт малтмалын салбарт замбараагүй байдал ноёлж, лицензийг хяналтгүй тарааж байсныг зогсоож 7000 гаруй лицензийн тал хувийг цуцалсны төлөө, дөрөвт хориггүй, эрх чөлөөтэй оронд аж төрөх эрхийнхээ төлөө нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих ёстой гэж байлаа. Мөн Дарь эхийн оршин суугчидтай уулзахдаа хуучин Ганц худагийг нурааж шоронгүй хороо болж, оронд нь иргэдлдээ зориулсан байгууламж барих ёстой гэж байлаа.

Монголын хамгийн том засаг захиргааны нэгж болох энэ дүүрэгт 190 мянган иргэн аж төрдөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн ам ердөө л хэдхэн Баянзүрх дүүрэг  гэсэн үг юм. Энэ том дүүрэг УИХ-ын 2012 оны сонгууль, орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг дэмжсэн юм. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ч Ардчилсан намаас нэр дэвшигчийг сонгоно гэдэгт итгэж байгаагаа тус дүүргээс сонгогдсон эрхэм гишүүд илэрхийллээ. Ардчилал ялсан1990 оноос хойш 2012 онд Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар анх удаа нийслэлд ялалт байгуулсан. Үүнд баянзүрхчүүд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга хэлж талархал илэрхийлж байв.

“Монгол Улсын Ерөнхийлөгч бол улсын аав байдаг. Дахин аав минь болооч” гэсэн үгийг сонгогчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж иргэдэд хандаж хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт ирэх бүрт дандаа сайхан байдаг. Хавар би Улиастайн эцэст хорооны хуралд оролцож байсан. Цэргийн салбарт ажиллаж байхдаа олон удаа ирж байлаа. Баянзүрх дүүрэгт орон нутагт шилжиж ирсэн иргэд олон. Социализмын үед нэг сумаас нөгөө суманд очоод ирэхэд “Зам явах” гэдэг зөвшөөрөл авдаг байсан. Одоо ямар ч зөвшөөрөлгүй хөдөөнөөс нийслэлд нүүгээд ирэх эрхтэй болсон.

Ерөнхийлөгчийн ажил, төрийн албан хаагчдын ажил хүндээ наалдсан байх хэрэгтэй. Нэг ангид 50-60-аараа чихцэлдээд сууж байгаа сурагчид, залуу ээжүүд, мах худалдаж авч чадахгүй суугаа ахмадуудынхаа төлөө ажиллах ёстой. Энд хүүхдээ тэврээд сууж байгаа ээжүүд байна. Монгол Улсад цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд бий. Тэдний 110 мянга нь цэцэрлэгт хамрагдаж, 130 мянга нь цэцэрлэггүй хоцорч байна. Төрөөс хүүхдийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал гэж нэг хүүхдэд сард 116500 төгрөг өгдөг.  Цэцэрлэг хүрэлцээгүй энэ үед хүүхдээ харж байгаа нэг ээж, эсвэл гэртээ ач, зээгээ хардаг нэг сайхан эмээ ойр хавийнхаа айлуудын тав, түүнээс дээш хүүхдийг тохьтой орчинд хамт хараад хувьсах зардлын мөнгийг цалин болгож авч байя. Аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд бичил цэцэрлэг байгуулж ажиллуулъя. Эцэг эх нь өглөө ажилдаа ирэхдээ хүүхдээ авчирч өгөөд, өдөр хамт цайндаа орж, орой тарахдаа аваад харьдаг байвал сэтгэл амар байх болно. Ингэвэл 10-аад мянган эмэгтэй хүүхэд харж ажилтай болно. Бас 100 гаруй мянган аав ээж ажил эрхлэх боломжтой болно. Би энэ хүнийг сонговол надад юу наалдах вэ гэдгийг бод.

Бид анх хүүхдийн мөнгийг санаачилж, 1998 онд 3000 төгрөгөөр эхлүүлсэн, одоо 20 мянган төгрөг болоод байна. Энэ мөнгө цаашид ч үргэлжилнэ. Хүүхдийг 18 нас хүртэл нь төрөөс харна. Ойрын үед 80 бага сургааль барьж хүүхдүүд гэртээ ойр сургуульд явна. Ахмадууд орон сууцтай болно. Залууст мөн орон сууц хэрэгтэй. Нэг хашаанд 3-4 айл байгаа. Үүнийг зохицуулна. Монголбанктай ярьж 800 тэрбум төгрөгийг орон сууцны зээлийн сан байгуулахаар болж байна. Хэрэв та ажил хийж цалин авч байгаа л бол зээл авах эрх нээлттэй. Зургадугаар сарын 1-нээс энэ ажил эхэлнэ.

2013-05-31bayanzurkh4

Гэр хорооллоо дахин төлөвлөж орчин үеийн болгоё. Энэ ажлаас харин иргэд хохирох ёсгүй. Тохилог сайхан сууцтай болох ёстой. Дундговь аймагт төсвөөс 9,9 тэрбум төгрөг ногдож байхад хэд хэдэн аймгийн хүн амтай тэнцэх оршин суугчтай Баянзүрх дүүрэгт дөрвөн тэрбум төгрөг ногдож байна. Тэгвэл энд 4 биш 40 тэрбум төгөрг ногдох ёстой.

2013-05-31bayanzurkh5

Би залуусаа шоронд явуулах биш, сургуульд явуулж дэмждэг Ерөнхийлөгч байна гэж амлаж байсан. 2010 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд өөрийнхөө цалинд хориг тавьж оюутнуудад 70 мянган төгрөг өгүүлдэг болсон. Одоо дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд тэнцээд сурахаар болсон оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлэх тухай зарлиг хэдхэн хоногийн өмнө гаргаад байна. ТМС-д элссэн оюутнаас сургалтын төлбөр авдаг байсныг зогсоож оюутнуудад тэтгэлэг өгдөг болсон.

Сонгогчид сонголтоо хийхдээ эхлээд гэр бүл, үр хүүхэд, ээж аавыгаа бод. Дараа нь ажил амьдралаа, дүүргээ бодож сонго. Тэгээд улс орноо бодож саналаа өгөөрэй гэлээ.

2013-05-31bayanzurkh3

Өч төчнөөн сургууль, цэцэрлэг барих мөнгийг авлигаар иддэг, зарим нь сейфтэй мөнгөө хог дээр хаяж, оргож дүрвэсэн гээд бусармаг байдал газар авч байсантай эрс тэмцэж, ашигт малтмалын лицензүүдийг цэгцэлж иргэн бүрээ бодож ажилладаг ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллана гэдгээиргэд уулзалтуудын үеэр илэрхийлж байлаа.

2013-05-31bayanzurkh7

2013-05-31bayanzurkh6

 


Түгээх

Холбоотой мэдээ

(19) Сэтгэгдэл

  1. ard tumnii ardchilsan yronhiilogchoo ard tumneeree demjij bga shuu amjilt husey

    • yag shtee. haragdaach. gazar uhaad shoudaad ehleh yumaa.

  2. ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  3. МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ ОДОО Л НЭГ ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО, БАЙГАЛИЙН БАЯЛГАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ, ЦЭВЭР МОНГОЛ ЦУСТАЙ БАТ-ЭРДЭНЭ ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВ ОО. ХАРИН ШУДАРГА ЦАРАЙЛАГЧ ЭЛБЭГДОРЖ ЦУС НЭГТ БАЯРЦОГТТОЙГОО БЭЭЖИНГИЙН ТЯНИЙН ТАЛБАЙД ЛААЗ ӨШИГЛӨЖ ЗУГААЛАХ БОЛЖ ДЭЭ.

    • tiim shuu zov hellee..avargaa demjihgui adgiin muug demjih teneg tolgoi nar ih baih ymaa

    • БАТЭРДЭНЭ АВАРГА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МӨН.

  4. Fucken mongolchuud bugd oyunii homsdoltoi boloo yu esvel iim byalduuch 2 nuurtei ard tumen uu oigohgui yum daa

  5. BAYANZURHCHUUDIIN SONGOLT BATERDENE HUMUUSE OKE

  6. avarga l mongol tumnii songolt doo.ene muu hudalch huuramch horchin zailaasai

  7. Baterdeniin yarij helj baigaa zvil uneheer yadruuhan yumaa. Sum aimgiin irgediin hurald dewshij baigaa bish.man er ni ard tumnee doromjloj baina. Naadam bish.

    • chamd tegeed hudlaa yariad yavaad bdag hun saihan sanagdaj bna uu. ingej yaridag humuusiig harsaar bgaad zalhaj yhlee. uran dongodoj bsand orvol heden ygeer chadahaa chadna geed chadahguigee chadahgui gedeg hun chini l harin hun.

  8. erdemten ,merged , oyun uhaantnuudaa turd tulhuu gargaj tedniihee huchiig ashiglaj chadsanaar Mongol uLsiin tur deLhiig chochrooj udaan hugatsand orshino” hemeen CHinges haan maani aildsan baidag . MongoL uLsiig Elbegdorj erunhiilugch Dagvadorj shig surtachilsan ELbegdorjoor MongoL uLsiig deLhiin ardchilsan ba busad oLon uLs meddeg boLson . Tereer deLhiin oyun uhaant suutnuudtai hentei ni ch ug ,oyun uhaan ,uran iLtgeh chadBar , itguuleh chadBar zergeeree hentei ch ug helee oLj yariLtsaj chadna.

    • z

  9. Áàòýðäýíý àâðàãûã ñîíãîíî íü ø¿¿ äýý

  10. çà áîëüäîî åðºíõèèëºã÷ õ¿í Ìîíãîë Óëñûã äýëõèéä àâ÷ ÿâàõ ÷àäâàðòàé èõ õóðàë çàñãèéí ãàçàðòàéãàà îéëãîëöîõ áîëîìæòîé íààä çàõ íü õýë óñòàé õ¿í âõ õýðýãòýé Àâàðãà ÷àäëàà þó íýðýý òàòâàë òààðíà õàéðàí ìºíãº

  11. Энэ сонгууль амаргүй сонгууль болно. Авилгачин нэрээ цэвэрлэж, ариун будгаар чимүүлэхийг хүсэгчид үлдсэн бүгдээ тэмтэрч өнгөрснийг эргүүлэхээр улайрна. Авилгач хэвээрээ баригдалгүй үлдэх гэсэн мөсөн уулын ёроол босон тэмцэнэ. Авилга авахгүй бол хүн шиг амьдарч чадахаа байсан бүлгүүд сөрөн зогсоно. Авилгатай чинь үлдээж өгнө, “ахаа намайг бодоорой” хэмээн тулах хүн ч гарна.

  12. ene humuusiin commentiig unshaad bhad ymar ard tumentei bn tiiim l turtei bn gdg yag unen yumaaa iiim oyunii homsdold ortson mulgui nuuud engej olnoorooo bhad yachij hugjih bleeedeeeee unheeer ygad bat erdene gd bgaaag bodoood bodoood oilgohgui yum ene chne debvjeee bishshuudee mongolchuuudaaa

  13. Арвин Батзандан нар инээдтэй харагдаж байна..Элбэгдоржийн хуурамч үгэнд одоо ховсдуулах хүн цөөхөн болсон доо..

  14. Би л лав Бат-эрдэнэ -г сонгоно..Баянзүрх дүүрэг.

Leave a Reply

Your email address will not be published.