Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Төрөөс эрдэс баялгын салбарт баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд Уул уурхайн яамыг бие даалган байгуулсантай холбогдуулан тус яам урьд нь өргөн барьсан байсан “Төрөөс эрдэс баялгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг татан авч салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан уг баримт бичгийг шинэчлэн боловсруулжээ. Энэхүү баримт бичиг нь Нийтлэг үндэслэл, Эрдэс баялгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Эрдэс баялгын салбарт баримтлах зарчим, Эрдэс баялгын салбарт баримтлах бодлогын чиглэл, Эрдэс баялгын бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн гэсэн таван үндсэн бүлэгтэй юм.

Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахууныг импортолжээ. Цаашид улс орны эдийн засаг, ялангуяа уул уурхай, дэд бүтцийн салбарын өсөлттэй уялдан түлш шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх нь судалгаагаар харагдаж байгаа аж. Иймээс өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг хангах түлш шатахууны үйлдвэрийг дотооддоо барьж байгуулах нь манай улсын хувьд нэн тэргүүний зорилт болж байгаа тул түлш шатахуун үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа хувийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төрөөс бодит дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байна. Үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх замаар татварын таатай орчин бүрдүүлж өгөх нь газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрийг барьж байгуулан импортын хараат байдлаас гарахад томоохон түлхэц болно гэж Засгийн газар үзэж байгаа аж. Эдгээр шаардлагад үндэслэн газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.

Мөн Уул уурхайн сайдын 2012 оны 85 дугаар тушаалаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нэмж хамааруулах ордыг судалж асуудал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 39 орд, түүнчлэн 2007 оноос хойш хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон томоохон 25 ордыг судлаад ашигт малтмалын нөөц, чанар, дэд бүтцийн байдал, зах зээлийн эрлэт хэрэгцээ, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг үзүүлэлтийг харгалзан зарим ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал боловсруулсан байна. Энэ үндсэн дээр стратегийн орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын ордын залгаа жигүүрээр бүртгүүлж буй нөөцийг стратегийн ордын үргэлжлэл гэж үзэх, ордыг иж бүрнээр ашиглах асуудал чухал байгааг зэргийг харгалзан нэр бүхий 7 ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд нэмж хамааруулахаар төсөлд тусгажээ

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Leave a Reply

Your email address will not be published.