Монголчууд төрийг хэн барьдагийг хэнээр ч хэлүүлтгүй мэддэг төрмөл ухаантай ард түмэн. Улсын тэргүүн бол төр барих ухаанаараа улсаа залах улс төрийн урлаг эзэмшсэн нарийн нандин ухаантай хүмүүс л байдаг.

Улсын тэргүүн асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг харьцуулан харахад өөр өөрийн өнгө төрхтэй  удирдагчид, яахын аргаүй л төрийн хүмүүс байлаа.

П.Очирбат хээгүй юм шиг атлаа төрийн бодлого  мэддэг, өргөн мэдлэгтэй, алсын хараатай хүн байв. Н.Багабанди няхуур нямбай, хат суусан улс төрч, төрийн хэргийг нарийн чанд барьдаг хүн байв.Н.Энхбаяр баабарын хэлж байснаар хэрийн хүн урдаа гишгүүлэхгүй том улс төрч байсан. Ц.Элбэгдорж хурц сэргэлэн ухаантай, өндөр боловсролтой, холын бодолтой улстөрч. Ийм л хүмүүсийг ард түмэн сонгож байлаа.

Улсын тэргүүнийг хүссэн нь болж байдаг суудал сэнтий биш. Сав заяа нь бүрдсэн хүний л хувь тохиол  байдаг. Энэ санаагаар одоогийн нэр дэвшигчдийг эргэцүүлэн харахад Ц.Элбэгдорж илт илүүрхэж байна.

Энэ нийтлэлд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг магтан дуулах эсвэл сонгуулийн сурталчилгаа далд хийх зорилго огт агуулсангүй.

Монголчууд төрт ёсны олон мянган жилийн уламжлалтай түүхэн үндэстэн атлаа  улсын тэргүүнийг сонгох сонгуульд яагаад хөнгөн гоомой хандаж байгаад харамсан энэхүү зүйлийг тэрлэж сууна.

Монголчуудын зуун зууны түүхийг сөхөхөд олонд нэртэй гэх ч юм уу, сайхан барилддаг жинхэнэ монгол эр хүн  гэх мэт шалгуураар хаад, удирдагчдаа огт тодруулж байсангүй. Харин төрийг барих ил, далд арга ухаанд  гүнзгий суралцсан төрмөл ухаантай хүмүүсийг тодруулж ирснийг төрт ёсны түүх сургаал, шашдируудад тодорхой заасан байдаг. Ялангуяа хоёр ёсны цагаан түүх хэмээх сударт төр барих хүний  эрдэм ухаан, чадварыг бүр нарийн заасан.  Зуун зуунд энэ ёсыг ямар нэг хэмжээгээр  барьсаар  ирэв. Социализмын үед ч Ю.Цэдэнбал тасархай боловсролтой, ном эрдэмд гүнзгий суралцсан том сэхээтэн, аргагүй л удирдагч хүн байсан.

Монголчууд ийм л уламжлал, ухаантай ард түмэн. Харин энэ удаа манай хамгийн ууган улс төрийн хүчин МАН улсын тэргүүний сонгуульд монголчуудын хэдэн мянган жилийн уламжлалаас эрс өөр хандлага гаргаж, Монголын ард түмний хайрлан хүндэлдэг бөх хүнийг нэр дэвшүүллээ.

Шилжилтийн эхний жилүүдэд сонгуульд популист хүмүүсийг дэвшүүлдэг, тэдгээр нь сонгогддог цаг байсан.  Б.Бат-Эрдэнэ аварга тэр л цагийн шалгуураар анх улс төрд орж ирсэн хүн. Харин одоо тэр цаг үе өөрчлөгдсөн байтал спортын нэртэй төлөөлөгчийг дэвшүүлсэн нь ууган нам маань энэ удаагийн сонгуульд их л барьц алдаж, өөрийнхөө хүний нөөцийн чадавхид их л эргэлзсэн байдлыг үзүүллээ.

Тэр ч бүү хэл МАН-ын захилгат нэвтрүүлгүүдээр “13 удаа түрүүлсэн, бөх хүн их  ухаантай, хаанаас барьж аваад хаяхыгаа их боддог” гэх  мэтээр улсын тэргүүн байх нөхцлийг сурталчилж байна. Тийм байж болно. Гэхдээ төр барих ухаантай  барилдах ухааныг харьцуулан тухайн хүнийг улсын тэргүүнээр сонгох ёстой гэж ярих нь нэг л  болж өгөхгүй,  харин ч нэр дэвшүүлсэн хүнээ доош нь хийж  байгаа мэт сонсогдож байв.  Уг нь энэ намд улсын тэргүүн хийх хэмжээний дотоод, гадаад хүлээн зөвшөөрөгдсөн  улстөрч олон бий.

Б.Бат-Эрдэнэ  аварга бол монголчуудын хайртай аварга, нэртэй бөх. Аваргыг хүмүүс наадмын дэвжээгээр л төсөөлдөг. Гэтэл төрийн дэвжээ эрс өөр дэг жаяг, шалгууртай. Тийм учраас монголчууд төрийн хүн, нэртэй хүн хоёрыг нарийн ялгадаг.

Улсын тэргүүний алба нууц тарнийн ёс шиг нарийн нандин ухаан, мэдрэмж, алсын хараа, хар багаас суусан туршилга, сургамж, дэлхийн улс түмний төвшинд хэлэх үгтэй, үзсэн харсан юмтай хүн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгчтэй манай аварга уулзаад юу ярих, одоогийн Ерөнхийлөгч уулзаад юу ярихыг төсөөлөн бодоход их л өөр зүйл төсөөлөгдөж байна.

Төрийн дээд хэмжээний уулзалт жирийн иргэн бидэнд  ёс төдий юм шиг харагддаг атлаа олон улсын харилцаа, улс төрийн бодлогын үүднээс харвал нэг ухаалаг үгээс их үйлсийг эхлүүлж, нэг бодлогогүй үгээс түмэн хэрэг тарьж болдог хэрийн хүн хийхээргүй нарийн ажил.

Улс орон хөгжихийн хэрээр төр, засгийн удирдлагаа сонгох сонголт нь хүртэл боловсорч байх ёстой. Гэтэл бид  дэлхийн  зарим улс оронд байсан андуурал эндүүрэл  байж мэдэх эсвэл өдрийн од шиг ховор байсан алдаа, тохиолдлыг иш татаж, бөх хүнийг улсын тэргүүний сонгуульд нэр дэвшүүлснээ тайлбарлах нь хэдийгээр улс төр гэж ойлгож болох хэдий ч  оюун санааны хувьд, төрт ёсны зарчмын үүднээс ухралт гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хэн ялах, ялагдах нь сонин биш. Харин Монгол гэсэн түүхт үндэсний төрийн ёс журам, нэр хүнд улс дотроо, олон улсын тавцнаа ямагт өндөр байх ёстой. Улс төрийн тэмцэл, ардчилалын сул талыг буруу ашиглан улс орныхоо үйл хэргийг уруудуулж болохгүй.

Миний энэ үг оройтсон гэдгийг би мэдэж байна. Гэхдээ Монгол Улс цаашид олон сонгууль хийнэ. Янз бүрийн хүний нэр дэвшинэ. Сонгууль тойрсон энэ халуун үед нь үүнийг сануулах нь хүмүүсийн бодол санаанд хүрч, дараа дараагийн удаа ухаалаг шийдэл гаргаж байгаасай хэмээн чин сэтгэлээс бодон бичив.         Аваргаа баалах гэсэнгүй, Ардчилсан  Ерөнхийлөгчид ч тал засах гэсэнгүй.

Баянгол дүүргийн 7-р хорооны иргэн Т.Сүхдорж

Холбоотой мэдээ

(17) Сэтгэгдэл

  1. ЗӨВ ШҮҮ

  2. ikh unen dugnelt khiisen baina ingeji boddog olon khumuus baidag baikh geji naidya

  3. yag l unen ym bichsen bn biyeiin byadtai bish oyunii byadtai hun l uls ornoo tsaash n hugjuulne shuu dee

  4. zov yum bichsen bn

  5. Зөв

  6. tal zaschihaad

  7. unen unen yag zuv helj

  8. why why why

  9. saikhan jinhen mohgol uhaantai awarga shuu

  10. HOLCH UHAAN NEMER NEELEG JUDAGAARAA BAAGII AWARGA TASARHAI ILUU

  11. Unen unen

  12. популист mongol heleer bichvel yaasan yum boldoo

  13. unshaad ovoo mongolooпопулист gesen setgeltei hun yum bolov uu gej baital ..популист.. gesen hari ug orood ireh yum aa

  14. энэ зөв зүйл бичсэн байна монголчууд гэдэг сиирэг ухаантай ард түмэн ховор генетэй хүмүүс . хамгийн гол нь үзэл бодлын хийрхэлээр биш уужуу ухаанаар сонголтыг хийх хэрэгтэй.Бөхөөс өөр онцгой авьяасгүй хүн бөхөөрөө л ард олондоо хүндлүүлж явбал харьж яваа хүнд дээрдээ улс төр бярын ухаан биш оюуны ухаанаар барилддаг хатуу самар юмсандаа

  15. Энэ чинь харин анализтэй юм биччихсэн байнаш дээ. Лавтай ухаантай нэгэн бололтой. Академич Нарангэрэл л бичсэн шиг байна.

  16. buh hun yagaad bj bldogui yum be adilhan tolgoitoi bidentei adil bodoj setgej yavaa shu de zaaval anu erunhiilugchtei uulzaad yavah estoi yu uls ornoo uud ni tataad yavj bval ter gadaad ene ter gai l bn shuu elbegdorj baahan l gadaadaar yavlaa yu olj irev mongold bi olj harahgui bn harin mongol uls dotoroo ih zuil hiij heden aimag sumaa uudun tatah heregtei 4 jiliin umnu yarij bsan yumaa l yariad bj bn shu de tsaadah chin deedesuud maani bugd anu d suraltsaagui l bh gehdee l elbegdorjoos l iluu avch yavsan yum shu buh hun harin ch ih uhaantai siireg tolgoitoi bdag yum

  17. Ih shunaad bga huniig turd gargaj bolhgui gesen uvgudiin surgaali bdg ym daa.elbegdorj ,enhbayr hoer hoeulaa er busiin gemeer alban tushaaliin shunaltai.ene 2 oos uur turiin 3 n undurlugiig damjsan Hun baihgui .tsaashid ch garna gehed barag l bolomjgui.elbeg dorj enhbayr 2 odoo hen hen n bolson.tur barih nariin uhaan geed helchihmeer zuil Ene 2 oos lav l haragdsangui ee.huvi ttuurug ym bga biz Dee.avarga baterdene erunhiilugch bolloo geed nee ih ym aldahgui .harin hojino shuu.an man ,mongol uls.jaahan bodoj baij bichij bai l daa

Leave a Reply

Your email address will not be published.