Эрэн сурвалжлах сэтгүүлзүй
Сонсмооргүй өнгөрмөөр мэдээ бас бий. Хайрлаж хүндэлж, ариуны дээд хэмээн сүслэн дээдэлж явсан хүн маань бузар нэгэн байгааг мэдвэл итгэлийг маань хулгайлж орхидог. Тэгвэл сонсмооргүй өнгөрмөөр нэгэн мэдээг сонсгохоор шийдлээ.
…Миний гар цэвэр, …Миний сэтгэл цэвэр, …Миний нэр цэвэр хэмээн олны итгэлийг соронзон мэт татаж байсан Б.Бат-Эрдэнэ аварга маань магтсан хүүхэн хуриман дээрээ… гэгчээр хэлж байгаа шигээ ариун дагшин нэгэн биш гэдэг нь доорх баримтаас дэлгэгдэж байна. Хадгаламж банк гэж байв даа хөөрхий, одоо ч байгаа. Тус банкыг төрийн мэдэлд байхад нь ерөнхий ня-бо Ц.Чимэдцэрэн гэгч нь 14 тэрбумыг хулгайлж, Солонгосын казинод алдаад ял сонссоныг хэн хүнгүй мэднэ. Ц.Чимэдцэрэн нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй бөгөөд ялаа дутуу эдлэн суллагдаад өдгөө АНУ-д чинээлэг амьдарч яваа сурагтай. Тухайн үедээ Ц.Чимэдцэрэнтэй У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Хадгаламж банкны мөнгөөр хамтдаа казинодсон хэмээн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д оруулаад бүдэрч байсан түүхтэй. Тэгвэл өдгөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өөрийнхөө цэврийг гайхан гайхан сурталдаж байгаа УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ маань Ц.Чимэдцэрэнтэй хамтран мөн л Хадгаламж банкны мөнгөөр казинодон их хэмжээний мөнгөөр гараа угааж орхижээ. Бөхчүүдээ хайрлах “монгол ухаан” –аар тухайн үедээ их аваргын нэрийг сэвтээлгүй авч үлдсэн байдаг. Магадгүй энэ хэрэг хэзээ ч илрэхгүй байсан биз ээ. Гэвч казинод донтсон Ц.Чимэдцэрэн нь мөнгөө дуусахаар нэгэн солонгос эрхэмээс 100 мянган доллар, мөн солонгос эмэгтэйгээс 210 мянган доллар зээлж аваад бултаж орхисон юм байх. Мөнөөхөн хохирогчид солонгосын цагдаад хандсанаар энэ хэрэг илэрч байгаа нь тэр.
Б.Бат-Эрдэнэ аваргыг казиноддог тухай шивэр авир яриа гарч байсан боловч мөн л хамт казиноддог байсан Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ рүү бухан өнгөрч байжээ. Б.Бат-Эрдэнэ аварга зөвхөн нэг удаагийн үйлдэл буюу 2005 оны 11-р сарын 11-нд Ц.Чимэдцэрэнтэй цуг Хадгаламж банкны мөнгийг үрж байхдаа хуурай дүү Г.Өсөхбаяр аваргыг дагуулж очсон байдаг. Өдгөө шударга явдлын тухай ам хуурайгүй ярих болсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар ч мөн солонгосын казиногоос салдаггүй байсныг гэрчлэх баримт байна. Б.Бат-Эрдэнэ аварга шиг нарийндаа хатсан харамч хүн өөрийнхөө мөнгөөр казинодно гэж юу байхав. Нэг өдрийн дотор үрсэн өчнөөн их мөнгө нь ард түмний хөрөнгө байлаа.
Одоо бүр ноцтой баримт дэлгэе. Б.Бат-Эрдэнэ аварга казинод бүртгүүлэхдээ өөрийнхөө овог нэр, зураг хөргийг үнэнээр нь мэдүүлсэн боловч Хятадад ажиллаж амьдардаг гэж өчсөн байгаа нь цагаан дээр хараар дурайж байна. С.Баярцогтыг Хятадын Монгол гэж бичсэн хэмээн бүгд адлаж байхад Б.Бат-Эрдэнэ аварга шогшрон байж “Би яаж үхэж байсан ч ингэж бичихгүй” гэж чуулганы танхимд хэлж байсан нь мартагдаагүй байна. Тэгсэн хэрнээ цэвэр цус яриад давхиж явах юм. Сонгуулийн шоуны үеэр Б.Бат-Эрдэнэ аварга “Ганнам стайл” бүжгийг чадмаг бүжиглэж байсныг бид бүгдээрээ цэнхэр дэлгэцээр харсан. Тэгвэл мань эр солонгост очоод Инчеоны казинод бус алдарт Ганнам дүүрэгт орших “Прадайс Воко”, “Вико Холл” казинонуудад тоглож тансагладаг байжээ. Тийм ч учраас өөрийн мэддэг баячуудын ганнам дүүргээр нэрлэгдсэн бүжгийг ихэд бахдалтайгаар бүжсэн нь энэ буюу. Уг нь ганнам стайл дуунд өдөр нь төрийн албан хаагч мэтээр шударга царайлчихаад үдэш нь баян хүний дүр эсгэж, шоудаж явдаг хоёр нүүртний тухай хошиноор өгүүлсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ аварга олон хэлтэй хүн хойно орчуулж ойлгоо л биз. Сөүлийн цагдаагийн төв газарт Ц.Чимэдцэрэн болон Д.Лувсанцэрэн, Т.Галбадрах, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нарын монголын 25 иргэн казинод тоглохдоо бүртгүүлж, валют сольсныг баталгаажуулжээ.
Ер нь Б.Бат-Эрдэнэ аварга удаа дарааллан тоглосон бөгөөд өөр казинод Ц.Чимэдцэрэн болон есөн хүний хамт тоглосон баримт нь ч тодорхой байна. Нүд үнэн, чих худал гэдэгчилэн дээрх баримтуудыг хавсаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнийг бичиглэхийн учир нь сонгуультай огт холбоогүй агаад монгол төрийг хэн удирдах вэ, миний үр хүүхдийн ирээдүйг хэн гэдэг удирдагч тодорхойлох вэ гэдэг дээр санаа зовних эрхтэйн учир ам мөлтөс дэлгэж байгаа болно. Би Б.Бат-Эрдэнэ аваргын өвс хадаж Хятад руу гаргасан, лиценз наймаалсан, Эрдэнэтэд хог шахсан, Чандаганы САА-г 400-хан мянган төгрөгөөр авсан, миний нутгийн (Хэнтий) гурилын үйлдвэрийг өөрийн болгосон гээд олон бусармаг зүйлийг тэвчиж чаднаа. Гэвч гар нь бохир, сэтгэл нь бохир, бие нь бохир мөртлөө ганцхан нэр нь цэвэр гэж яваа аваргыг миний монголыг удирдаж, миний хүүхдүүдийн хувь заяаг шийдэхийг тэвчиж чадашгүй нь.
С.Долгорсүрэн
Anonymous
Арайчдээ Аврага таньд итгэж байлаа 🙁
Anonymous
Бат-Эрдэнэ аваргыг бас хятад гээд биччих юм аа хөөрхий
Anonymous
аврага минь аврага минь арайч дээ арайч ийм гэж бодсонгүй
Anonymous
гүтгэх юмаа олж гүтгээрэй. одоо бор газар зарсан солонгосуудтайгаа нийлээд гүтгэдэг болжээ тарвагаа ч яаж ч хошгороод нэмэргүй энэ харин бүр солонгосуудтай нэг мөр орооцолдсон гэдгийг нь батлаад өглөө тарвагыг
Anonymous
14 terbumiig MAN-iinhan hulgailj togloson ni unene biz dee? Bat-Erdene orson oroogui yalgaa alga. Muusain luivarchdiig omgoolj baigaa bol bas l adilhan Avarga luivarchin biz.
Sunny
Cranius Lupus &qlko;Unuite the GTStreet R, the Concept One is less about go (although it does have a 550 horsepower twin-turbo V8) and more about go. "Drew need to change one of those to GO (I would assume the latter) February 26 2010 at 12:17 PM rate up rate down
Anonymous
or undeslelgui 14 terbum yriad bgaa bish dee. Chinii, minii, bidnii tatwariin mungiig ingej zartsuulj bgaa ni tegeed ner tsever gesen ug uu?
Anonymous
saikhan gutgeh yumaa.ter solongoschuudtaiaa niileed zailval taarna muusai gutgegchid
Anonymous
Ichmeer damshignuud, ene medee ali 2006,, 7 ond garch baisan medee. Ter ued Hurelsukh, Badamjunai naryg barih geed ih hural avch uldej baisan. Bat-Erdene ner n yarigddag baisan ch avarga geed tsagdaa barivchlah huselt taviagui gehdee odoo harahad ner n uneheer baisan baina.
Anonymous
,,HUDAL HELELTIIN AVARGA,, BAIJEE
Anonymous
хөөрхий энэ хүн угаасаа гарахгүй байсан ш дээ ингээд нэг мөр дуусжээ
Kassie
Home run! Great slggniug with that answer!
car insurance
Adoro patanisca mas, só as bem feitinhas. E ainda mais adorei esta explicação para as confeccinar, Muio obrigada pela partilha. Bem Haja.Fique bem.Margarida
Anonymous
solongoschuud mongol undesnii bichgeer tamga hiideg bolchihoo yu da?
Anonymous
сайхан хулгайчууд бна даа ард түмний татварын мөнгийг цацаж эгсэн бна ш дээ
Anonymous
ккк эрэн сурвалжлах сэтгүүл зүй юм бол урьд нь бичихгүй яагаад одоо сонгуулийн үеэр бичих болов оо??? ккк захиалгат сэтгүүл зүй гэвэл зохистой мэт…
Anonymous
YAHAV DEE OOROO L DAVRAAD GUTGEED BHAAR N UNENII OCHUUHEN HESGIIG N GARGACHIKGUI YU!
Anonymous
би Солонгос хэл суралцсан нэгэн билээ. Солонгос хэл дээрхи оршин суугаа газар гэсэн чинь Монгол улс хамаарал гэсэн чинь Хятад гэж бөгөлсөн байна. 관리팀:중국 거주지: 몽골. Даанчдээ эх оронч сэтгэлтэй хүн энэ МАН болон бусад намийн нэрээр үнэн төрхөө нуусан этгээдүүд хэдий хир наслана гэж ингэтлээ шунадаг юм бэ. Үхэхдээ энэ их хөрөнгөө аваад явахгүйгээс хойш дэндүү муухай атгаг эх орноо худалдаж дээрэмдсэн өөдгүй ийм хүн дүрстнүүдийг улс төрөө бүр дээрээс нь Монгол улсын иргэншилээс хасаж шоронд хатаах хэрэгтэй. Дэндүү их үзэн ядаж байна. Бид өндөр боловсрол олох гэж хүний газар ажил хийж сургалтыхаа төлбөрийг олох гэж яадаж явахад өөрийгөө ичих ч үгүй доктор гэж яаж хэлж зүрхэлдэг байнаа.
Anonymous
DEMJIJ BNA!
Anonymous
2013/06/23 AT 2:06 AM bichseniig demjij bn. like2.
Charla
You really need to read and follow by the Craigslist content relinatuogs to guarantee that that you do not violate any procedures. Follow this link to link to CL’s regulations of the street.
auto insurance
I LOVE IT But when you added the wrong eye brow liner, your left side eyebrow tuenrd out darker . Lmao ! But um I say it totally brings out your eye with the dark eyebrow.
http://www.heliplanex.com/
Aber 20 Euro für ne Karte ist schon a bisserl happich. Für etwas mehr hab ich sie vor nen paar Monaten live gesehen. SO richtig in 3D also
http://onlinequotes.myfreeip.me/sitemap.xml
By Candace February 4, 2011 – 6:33 pmI was really excited this morning too!!! I made two snowballs. I couldn’t throw the second one at Ashley cause we were about to leave but I threw the first one at her. She screamed!! I couldn’t believe it!! Even South Padre got 4 inches of snow!!
Anonymous
Дамбын Хишгээ ч байна шд
Anonymous
Buh hunii hergiig Guilin daguu gj shuuvel Mongold heden huuhduud l uldeh baih busad ni bugd shorond suuh ni todorhoi tgheer uhaantai arai baga hereg uildsen huniig l gargah heregtei
Anonymous
бузарын гар гартай хулгайч байжээ. Арай ч дээ. Ийм хүн яаж Ерөнхийлөгч болж чадах юм бэ? санлаа өгөх хэрэггүй юм байна.
Anonymous
HUDLAA L GH YUM UNEN SDEE!UGAASAA TER YED GANTSHAN HUN DAAJ GARSAN SDEE!
Anonymous
negent il bolson hergiig shuud shuuhed uguh heregtei shdee. С.Долгорсүрэн ta ene medeellee avaachij ugj bidend tuslaach hu
Anonymous
hi hediigeer boh hvn ter tusmaa avraga gej ard olondoo hairlagdach irsen ch gelee hvn l yum hoino shunal setgel ni haachiv gej dee nam dagaj buruu zamaar oroo biz dee hoorhii
Anonymous
АЙ ХӨӨРХИЙ ДЭНДҮҮ ДАВЧУУ ХОРВОО ЮМДАА…………. АРАЙ Ч ДЭЭ………….. ХУДЛАА АРЗААТАЛ ИНЭЭЖ БАЙГААГ НЬ ХАРСАН ЧИНЬ)))))))))))))))) ЁООЁ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА . ЁСТОЙ ХЭРХИЙГ ДЭЭД ТЭНГЭР Л МЭДЭХ БОЛЖДЭЭ. НААД ХҮНД ЧИНЬ ЮУН ХААН УХААН БИТГИЙ ХЭЛ ХАТАН УХААН АЛГА ДАА