Өчигдөр Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга, Асашёорюү Дагвадорж Алтай нутагт хур дагуулан очсон байна. Их аваргын хувьд Алтай нутгийн хүргэн бөгөөд хүргэн хүүгээ хур дагуулан айлчлан ирсэнд Алтайчууд их л хүндэтгэлтэй ханджээ. Тэрбээр Алтай нутагт зүгээр ч нэг очоогүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж, “Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжээрэй” хэмээн уриалахаар очсон байна.

Алтайчууд Их аваргыг Монгол Улсын баатар М.Жанчивийн талбайд хүлээн авчээ. Энэ үеэр Их аварга Асашёорюү Дагвадорж Алтайн залуусын LIKE хөдөлгөөнийг дэмжиж өөрийн гарын хээгээ үлдээжээ.

Дараа нь аймгийн зах болон худалдааны төв, ахуйн үйлчилгээ зэрэг газруудаар орж нутгийн ард иргэдтэй уулзан гар барьж дурсгалын зураг авахуулжээ. Мөн аймгийн төвийн 4 дүгээр багийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж халуун дотно яриа өрнүүлжээ.

Алтай нутгаас Аса их аварга Завхан нутаг руу Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж, уухайлахаар хөдөлсөн байна шүү.
Ийнхүү Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга, Асашёорюү Дагвадорж эх орныхоо баруун хязгаарт нар хур дагуулсаар явна.
Аса Аваргын хувьд Ардчилсан намын гишүүнээр өнгөрсөн 5 сарын 22-ны өдөр элссэн бөгөөд түүний хувьд “Удаан бодсон сонголтоо баталгаажууллаа” хэмээн хэлж байсан юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.