Нийгмийн сайн сайхны төлөө эхлүүлсэн “Like-д нэгдэцгээе” залуусын аян асар богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрч фэйсбүүк дэх www.facebook.com/LikeMongolia цахим хуудастаа 194 823 залуусыг нэгтгээд авсан. Эдгээрээс “Мод тарьсанд like”-44251, “Архигүй бол Like”-52355, “Авлигагүй бол Like”-32982, “Оюутны 70 Like”-36651, “Таны оролцоонд Like”-28584 залуус тус тус Like дарж Like-д нэгдсэн юм.

Өдөр бүр мянга мянгаар хүрээгээ тэлж буй “like-д нэгдэцгээе” аяныг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болжээ. Залуус ийнхүү аянд нэгдсэнээрээ өнгөрсөн хугацаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг санаачлан хэрэгжүүлсэн ажлуудыг дахиад дөрвөн жил илүү эрчээр, илүү хөгжилрүү үргэлжлүүлэн хийхийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.

Аянд нэгдсэн Нийслэлийн есөн дүүргийн залуус, Орхон, Дархан, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймаг орон нутгаас дуу хоолойгоо цуурайтуулсан мянга мянган залууст талархал илэрхийлье. Эхэлсэнээсээ хойш даруй сар гаруйн хугацаанд ийм амжилтанд хүрсэн “Like-д нэгдэцгээе” аян цаашид хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар үр дүн гарсан ажил бүхэнд урам хайрласан ташуур болж, хөгжил дэвшил өөд залуусыг уриалсаар байх болно. Залуусаа! “Like-д нэгдэцгээе”.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.