Шар мэдээ — 22 July 2013
Түгээх

 

BSN_4390   Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга хэлэхдээ, манай найрсаг харилцаатай, стратегийн түнш БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баяртай байна. Монгол, Хятад хоёр улс стратегийн түнш орнуудын хувьд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм ч учраас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга асан У Бангуо 2013 оны нэгдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд Баогийн олон улсын чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзаж ярилцсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар дахин сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэдхэн хоногийн өмнө болоход Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид ирж оролцсонд бид баяртай байна хэмээн онцлоод Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга асан У Бангуогийн айлчлалын үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны анхны баримт бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт парламентын удирдлагуудын уулзалт, байнгын болон тусгай хороод, найрамдлын бүлгүүд, Тамгын газруудын солилцоог идэвхжүүлж, хууль тогтоох чиглэлээр туршлага судлах, мэдээлэл солилцоог өргөжүүлэхээ илэрхийлсэн гэдгийг тодотгон хэллээ.

   Түүнчлэн Монгол Улсын Их Хурал Бүх Хятадын Ардын улс төрийн Зөвлөлдөх зөвлөлтэй харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, цаашид нягт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Энэ удаагийн айлчлал энэхүү харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа УИХ-ын дэд дарга хэлсэн юм.

   Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Ван Гуочин, шинэ албан ажлаа хүлээн авсны дараа Монгол Улсад анхны айлчлалаа хийж байгаагаа дуулгаад, БНХАУ-ын Коммунист нам өнгөрсөн оны 11 дүгээр сард шинэ удирдлагатай болж, мөн Монгол Улсад парламентын сонгууль явагдан Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, саяхан Ерөнхийлөгчийн сонгуулиа маш амжилттай явуулсан учир хоёр орны шинэ удирдлагууд Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэхийн төлөө шинэ арга барилаар ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

   УИХ-ын дэд дарга М.Энхболд, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын Их хурал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байна. Монгол Улсын Их Хурал болон БХАТИХ нь Олон улсын парламентын холбоо, Ази, Номхон далайн парламентчдын чуулга уулзалтын хүрээнд хамтран ажиллаж ирсэн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж гүнзгийрүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан ажиллахыг хүсч байна гэв.

   Монгол Улс ажиглагчийн хувиар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг баримталж байдаг гэдгийг УИХ-ын дэд дарга мөн онцлоод соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг улам бэхжүүлж, цаашид хүүхэд, залуучууд, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.