Шар мэдээ — 29 July 2013
“Бүтээн байгуулалтын цаг” мэдээлэлтэй

Засгийн газраас долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” мэдээлэл, хамтын ажиллагааны хурал өнөөдөр Төрийн ордонд 15 цагт болно.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд өнөөдрөөс ажилдаа орж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт өгсөн зарим үүрэг даалгаврын талаар сонсох юм байна. Тодруулбал, Шадар сайд Д.Тэрбишдагва ноос ноолуур, оёдол, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, өвлийн хүлэмж барих, Чингис бондоос хуваарилсан 253 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар дараагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныханд даалгасан байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.