МАН-ын бага хурал өчигдөр хуралдаж тус намын XXVII Их хурлыг 1134 төлөөлөгчтэйгөөр, бүх шатны байгууллагыг хамруулан “Шинэчлэл, эв нэгдлийн Их хурал” болгон зарлахаар тогтлоо. МАН-ын бага хуралдаанаас XXVII Их хуралд гадаадад оршин суугаа МАН-ын гишүүдийн төлөөллийг албан ёсоор оруулах талаар тусгаад байна.

МАН-ын ээлжит Их хурлыг ирэх аравдугаар сарын 27-нд хийхээр товложээ.  “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийхөн “МАН-ын өнөөгийн удирдлагууд XXVII Их хурлаар албан тушаалаа өгөх ёстой” гэж үзсэн байна. МАН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнтэй хамтран байгуулахаар болжээ.

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.