Улсын Их Хурал — 07 May 2014
“Төр хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов
Түгээх

“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр  Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, МУЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүд, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцов.

Төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргахтай холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их Хуралд удахгүй өргөн баригдах юм. МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 14 жил өнгөрч байна. Тиймээс цаг хугацааны хувьсал өөрчлөлт, МУЗН-ийн үйл ажиллагааны шинэчлэлд нийцүүлж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа ажээ. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл болон Төрөөс баримтлах хүмүүнлэгийн бодлогыг тодорхойлоход Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ахлагч, гишүүд хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх намрын чуулганаар хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа юм.
DSC_0010
Үндсэн хуулийн тунхаг ёсоор хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Монгол Улсын төр, засгийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, бизнесийн салбар, иргэд, олон нийтийг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн бүх нийтийн хөдөлгөөн болон хөгжих учиртайг Улсын Их Хурлын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд хэлсэн үгэндээ онцолсон. Мөн иргэний нийгмийн болон бизнесийн чиглэлийн олон байгууллага хүмүүнлэгийн уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг үгүйлэгдэж байна гээд Монгол Улсын Засгийн газраас үндэсний Улаан Загалмай нийгэмлэг болон хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага, иргэнтэй хамтран ажиллах, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг тодорхойлох шаардлагатай байгааг хэллээ.

Орчин үед Монгол Улсад төдийгүй бусад улс оронд хүмүүнлэгийн туслалцаа шаардсан шинэ нөхцөл байдал ар араасаа улам нэмэгдэж байна. Хүмүүс цаг уурын өөрчлөлт, дулаарал, цөлжилт дагасан гамшгийн үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлийн байнгын эрсдэл дор аж төрж байна. Зөвхөн Монгол Улсад гэхэд жилд дунджаар 2700 гаруй аюулт үзэгдэл тохиолдож, түүнд 700 гаруй хүн өртөж, 200-гаад хүн амь насаа алддаг бөгөөд улсад 70 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн тооцоо бий. Үүнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад найм дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь хүмүүнлэгийн үйлсийг төрөөс зохицуулах нэгдсэн бодлого хэрэгтэй байгаагийн тод жишээ гэдгийг оролцогсод хэлж байлаа.

Засгийн газрын тогтоолоор 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр МУЗН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан ч бүрэн хэрэгжээгүй. Иймээс энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуульд зарлан тунхагласан хүмүүнлэг иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг  үндэс болгон төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг тодорхойлох шаардлагатай байгаад хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(5) Сэтгэгдэл

  1. Have you ever thought about including a little bit more than just your articles?
    I mean, what you say is important and all. However think of if you added some great graphics or videos to
    give your posts more, “pop”! Your content is excellent
    but with pics and clips, this site could definitely be one of the
    very best in its field. Terrific blog!

  2. It’s the best time to make a few plans for the longer term and it is time to be happy.
    I have learn this submit and if I may I desire to counsel you few fascinating issues or suggestions.
    Perhaps you could write next articles relating to this article.
    I desire to read more issues approximately it!

  3. Pretty section of content. I just stumbled upon your web site and in accession capital
    to assert that I get actually enjoyed account your blog posts.
    Any way I will be subscribing to your augment and even I achievement you access consistently fast.

  4. We stumbled over here different web page and thought I might as well
    check things out. I like what I see so i am just following you.
    Look forward to looking over your web page for a
    second time.

  5. It’s not my first time to go to see this web site, i am visiting this web site dailly and take pleasant facts from here all the time.

Leave a Reply

Your email address will not be published.