Нийслэл — 30 May 2014
Хүүхдийн баярыг хоггүй орчинд тэмдэглэнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд, багачуудаа хоггүй цэвэр орчинд баярлуулах үүднээс 6-р сарын 1-ний өдөр нийслэлийн тохижилт үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс 40, нийслэлийн Хөдөлмөрийн газраас цагийн 20 ажилтан гарч,  зам талбайг цэвэрлэнэ. Маргааш өглөөнөөс эхлэн зам талбайг угааж, хогийн сав нэмж байрлуулах бөгөөд хог хаягдлыг 4 машинаар тээвэрлэхээр төлөвлөжээ.  Мөн талбайн өмнөх цэцэрлэгт зөөврийн нийтийн бие засах газрыг 4 цэгт байрлуулж, нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Төв талбайг тойрсон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэ өдөр  нийтэд зориулан бие засах газраа нээлттэй байлгах саналыг ажлын хэсгээс гаргалаа. Баярын үеэр болзошгүй аюул осол, эрсдлээс сэргийлэх үүднээс талбайн баруун зүүн талд Яаралтай тусламжийн төвийн машинуудыг байрлуулж,  Онцгой байдлын болон Цагдаагийн “Тамир-31” постуудыг төв талбайд ажиллуулах юм. Баярын нэгдсэн арга хэмжээ 6-р сарын 1-ний 11 цагт эхлэх бөгөөд  тайз заслын ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар баярын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.