Нэр дэвшигчид — 02 June 2014
С.Чинзориг нар байнгын хороонд гомдол гаргажээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, нэгдсэн сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаад хаягласан гомдлыг Өвөрхангай аймгийн сонгуульд өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар гаргажээ.
Тэд уг гомдлоороо өөрсөдтэй нь холбоотой сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн асуудлыг УИХ-ын тухай хуульд зааснаар Өргөдлийн байнгын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж өгөхийг хүссэн байна.

Уг гомдолд “Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэхдээ СЕХ хуулийг гуйвуулсан, мөн шүүх биднийг буруутгасан атлаа хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох, давж заалдах эрх олгосон эсэхийг судалж энэ мэт маргааныг дахин давтан гаргахгүй байх талаас нь асуудлыг хэлэлцэж үзэх нь Монгол Улсад иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Асуудлыг олон талаас нь нухацтай ярилцан нэгдсэн ойлголт дүгнэлтэнд хүрэх нь таны ахалж буй Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх, боловсронгуй болгох ажлын хэсгийн ажилд ч тустай гэж үзэж байна. Монгол Улсад сонгуулийн ардчиллыг тогтооход ч чухал ач холбогдлоо өгнө гэж үзэж байна” гэсэн аж.

Б.Ханд

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.