Түгээх

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хуулийн төсөлтэй холбогдуулан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай болохыг хууль санаачлагч нарт уламжлахаар болов.

Нэр бүхий гишүүд хуулийн төсөлдөө нэрийн нэг жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгажээ.  Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, сонгуульд мөнгө амлахыг хориглох зэрэг олон асуудлыг зохицуулахаар төсөлд тусгасан байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.